"Монголын ургамлын аймаг" 20 дэвтэрт цуврал бүтээлийн
эхлэл болж 10, 17-р дэвтрүүд хэвлэгдэн гарлаа. 17-р дэвтэрт Монгол
оронд тархсан Cyperaceae Juss. - Өлөнтөн (Улалжтан) овгийн 13 төрөлд
багтах 132 зүйл ургамлын адилцах нэрсийн тойм, төрөл ба зүйл таних
түлхүүр, зүйл тус бүрийн дэлгэрэнгүй ойллого, ургах хугацаа ба орчин,
Монгол орны болон ерөнхий тархалт, тайлбар зүүлт зэрэг холбогдох бусад
мэдээллийг багтаасны зэрэгцээ зарим зүйл ургамлын бүтцийн ба тархалтын
цэгэн зургийг оруулжээ.
Зохиогч:
Д. Нямбаяр (магистр)
Тус дэвтрийн редактор:
Ч. Санчир (доктор Sc.D., профессор)
Э. Ганболд (доктор Sc.D., профессор)
М. Ургамал (магистр)